Шууд Chart

Гурваас дээш орон сууц эзэмшдэг 13 мянга орчим иргэн байна

2023-01-04 13:52:09

Гурваас дээш орон сууц эзэмшдэг 13 мянга орчим иргэн, 400 орчим аж ахуйн нэгж байна.

Өнгөрсөн онд “Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль”-д өөрчлөлт оруулсан.

Хуульд заасан үнэлгээнээс аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тухайн хөрөнгийн байршил, зориулалт, хэмжээ, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн байдлыг харгалзан 0.6-2.0 хувиар тооцож ногдуулахаар болсон юм.

Одоогийн байдлаар хоёроос дээш үл хөдлөх хөрөнгөтэй 13 мянга орчим иргэний 500 орчим нь үл хөдлөх хөрөнгийн татвар төлөхөө мэдүүлжээ.

Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал ингэж ярилаа.


Гурваас дээш орон сууц эзэмшдэг 13 мянга орчим иргэн байна   
Үзсэн: 1152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй