Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэг Хангайн бүсийн аймаг, сумдын өвөлжилтийн нөхцөл байдал, орон нутагт тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, “Шинэ хоршоо–Чинээлэг малчин” хөтөлбөрийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал, дүгнэлт боловсруулах хүрээнд орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг өнөөдөр /2026.02.12/ Баянхонгор аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, аймгийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа хэрхэн бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд ямар хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа талаарх мэдээллийг сонсож, санал солилцлоо.
Баянхонгор аймгийн хэмжээнд хонин толгойд шилжүүлснээр 6.1 сая толгой мал өвөлжиж байгаа бөгөөд Өвөрхангай, Төв, Хэнтий, Говь-алтай, Говь-сүмбэр, Дорнод, Сүхбаатар, Улаанбаатар, Хөвсгөл, Сэлэнгэ, Дундговь, Дорноговь, Завхан аймгуудад 74 өрхийн 17 мянган толгой мал оторлож байна.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг “Тохиолдож болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх бодлого, арга хэмжээг орон нутагтаа бодитой хэрэгжүүлж, иргэдийн аюулгүй байдал, амь нас, эд хөрөнгийг хамгаалах үйл ажиллагаанд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
| Гамшгаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг орон нутгийн онцлогт тохируулан хэрэгжүүлэхийг үүрэг болголоо | ||
| Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.