Засгийн газар бүх шатны төрийн байгууллагуудын бүтэц, орон тоог оновчлох, шаардлагагүй зардлыг танаж, “хэмнэлт”-ийн горимоор ажиллах бодлого баримталж байна.
Энэ хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өгсөн үүрэг, чиглэлийн дагуу Дотоод хэргийн их сургууль (ДХИС)-ийн бүтэц, орон тоонд мэргэжлийн зөвлөх болон багийн гишүүд хамтран “процессын дахин инженерчлэл”-ийн аргачлалаар нарийвчилсан дүн шинжилгээ хийж, гарсан үр дүнг өнөөдөр (2026.02.12)-ны өдөр ДХИС-ийн захирал, доктор (Ph.D), профессор, бригадын генерал Т. Сүхболд танилцууллаа.
Дотоод хэргийн их сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, албан хаагчдын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх зорилгоор “процессын дахин инженерчлэл”-ийн 6 аргачлалыг ашиглан тус сургуулийн 87 нэгжийг 69 болгож, нийтдээ 18 нэгжээр цөөрүүлжээ. Мөн дарга статустай 21 удирдах албан тушаалын орон тоог буурууллаа.
Ингэснээр ДХИС-ийн дарга нарын тоо буурч, олон шат дамжлага багасаж, үүнийг дагаад төсвийн хэмнэлт бий болох бөгөөд албан хаагчдын ажлын ачаалал ч тэнцвэржих давуу талтай юм. Цаашдаа ч салбарын хэмжээнд “процессын дахин инженерчлэл” хийж, байгууллага тус бүр үйл ажиллагаагаа нээлттэй, ил тод, хэмнэлттэй байхад анхаарах ёстойг Б.Энхбаяр сайд онцоллоо.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
| ДХИС-ийн бүтцийг 18 нэгжээр цөөлж, дарга нарын 21 орон тоог бууруулав | ||
| Үзсэн: 156 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.