Шууд Chart

Шинээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж байна

2020-10-08 15:03:21

Ховд аймагт энэ онд шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдэд хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр урьдчилан сэргийлэх шалгалтыг аймгийн Мэргэжлийн хяналтын газраас хийж байна. Одоогоор “Ховд Эко цемент” төслийн туслан гүйцэтгэгч “Аминхүү констракшн” ХХК, “Жэй юу ти ти” ХХК, “Соёмбот -Алтай” ХХК-ийн үйл ажиллагаанд шалгалт хийжээ.

Энэхүү урьдчилан сэргийлэх шалгалтад тус аймагт шинээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг бүрэн хамруулах аж. Хяналт шалгалт үргэлжилж байна.


Шинээр үйл ажиллагаа явуулж буй ААН-үүдэд шалгалт хийж байна  
Үзсэн: 542 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй