Шууд Chart

Малын эмийн сангуудад шалгалт хийжээ

2020-10-12 16:17:42

“Зах зээлд нийлүүлж буй малын эм, тэжээлийн нэмэлтийн улсын бүртгэл, шинжилгээ, баталгаажилт, жороор олголтын байдалд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжын дагуу Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газраас тус аймагт үйл ажиллагаа явуулж буй мал, амьтны долоон эмийн санг шалгажээ. Шалгалтаар 46 дутагдал илрүүлэн улсын байцаагчийн дөрвөн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, хоёр зөвлөмж хүргүүлэн илэрсэн дутагдалын 84.7 хувийг арилгуулсан байна. Мөн эмийн сангийн ажилтнуудад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ.

Мөн аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Өндөр-Улаан суманд үйл ажиллагаа явуулж буй 18 байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн үйл ажиллагаанд есөн хяналтын чиглэлээр, 10 төрлийн хяналтын хуудсыг ашиглан шалгалт, зөвлөн туслах үйлчилгээг үзүүллээ. Шалгалтаар холбогдох газруудад хяналтын чиглэл тус бүрээр мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч, илэрч буй дутагдлыг арилгуулахаар улсын байцаагчийн 73 заалт бүхий 9 албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгч, 14 заалт бүхий 2 зөвлөмж, 2 дүгнэлт үйлдэн холбогдох газруудад хүргүүлсэн байна.


Малын эмийн сангуудад шалгалт хийжээ  
Үзсэн: 586 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй