Шууд Chart

Зургаан дүүргийн 18 байршилд 82 тн 477 кг мах борлуулагджээ

2020-11-18 09:36:57

Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн 21 байршилд нөөцийн мах худалдааны чанар аюулгүй байдалд мэргэжлийн хяналтын мал эмнэлэг хорио цээрийн хяналтын улсын байцаагчид ажиллаж байна.

Баянгол дүүргийн 3, Баянзүрх дүүргийн 4, Сүхбаатар дүүргийн 3, Сонгинохайрхан дүүргийн 4 /37 дугаар хороо Содон хорооллын дундах талбай, 14 дүгээр хороо Цамбагаравын урд талбай, 1 дүгээр хороо Толгойт Гүнгэрваа төвийн талбай, 11-р хороо Хөтөл автбусны буудал/, Хан-Уул дүүргийн 2, Чингэлтэй дүүргийн 2 /2-р хороо Алтжин бөмбөгөр худалдааны төвийн гадна, 7 дугаар хороо Синго ХХК Хөтөл супер маркетийн авто зогсоол/ нийт 18 байршилд нөөцийн мах худалдан борлуулах цэгүүдэд зарагдаж буй махны чанар, аюулгүй байдалд хяналт хийлээ. Өчигдөр оройн байдлаар 6 дүүргийн 18 байршилд үхрийн мах 6 тн 708 кг, хонины мах 75 тн 109 кг, ямааны мах 660 кг буюу нийт 82 тн 477 кг мах борлуулагджээ.

Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын хуучин эцэс /Цан сэн тиан ий ХХК/, Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Баянхошууны эцэс Жанцан худалдааны төв /Агро нэгтгэл трейд ХХК/, 23 дугаар хороо 1-р хорооллын арын гэр хорооллын дундах худалдааны төв /Жэй икс си эс ХХК/-ийн байршил буюу 2 дүүргийн 3 байршилд нөөцийн мах борлуулагдаагүй байна.

Баянзүрх дүүргийн нөөцийн мах худалдаалж буй 4 байршилд Баяндэмбэрэл ХХК нийт 5500 м2 талбайд халдваргүйтгэл хийсэн.


Зургаан дүүргийн 18 байршилд 82 тн 477 кг мах борлуулагджээ  
Үзсэн: 606 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй