Шууд Chart

Настанд зориулсан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал

2021-03-05 12:44:29

Нас ахих тусам ахмадуудад амьсгалын эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны өөрчлөлт, алдагдал үүсч улмаар амьсгалын замын эмгэг, өвчлөлд өртөмтгий болдог. Гүнзгий амьсгал авч чадахгүй байснаар цээж хэнхэрцэг ясны хөшингө байдал, булчингийн сулрал үүсч байнга өнгөц амьсгал авах, хангалттай хүчилтөрөгч авч чадахгүй байхад хүрдэг.

Байнга өнгөц амьсгал авснаар биемахбодь ядарч сульдаж, идэвхтэй амьдралын хэв маягт сөргөөр нөлөөлдөг. Зөв амьсгалж амьсгалын дасгал хийх нь амьсгал, цусны эргэлтийг сайжруулж эд эсэд очих хүчилтөрөгчийн хангамжийг нэмэгдүүлж, дархлааг дэмжиж, амьсгалын замын өвчин эмгэгээс урьдчилан сэргийлнэ. Мөн стресс бухимдлыг түргэн тайлах, сэтгэл түгшилтийг намжаах ач холбогдолтой.

Эх сурвалж: Геронтологийн Үндэсний Төв

 


Настанд зориулсан амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх дасгал  
Үзсэн: 782 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй