Шууд Chart

Нээлттэй тендерийн урилгын залруулга

2021-04-06 15:36:45

2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр MNB.mn сайтад нийтлэгдсэн “МҮОНРТ-ийн хэрэгцээнд автомашины шатахуун нийлүүлэх 2021.03.31.А/21”  тоот нээлттэй тендерийн урилгад залруулга хийж байна.

НЭЭЛТТЭЙ ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 04 дүгээр сарын 07

Тендер шалгаруулалтын нэр: МҮОНРТ-ийн хэрэгцээнд автомашины шатахуун нийлүүлэх.

Тендер шалгаруулалтын дугаар: 2021.03.31.А/21

МҮОНРТ-ийн 2021 онд хэрэглэх автомашины шатахуун нийлүүлэх гүйцэтгэгчийг нээлттэй тендер шалгаруулалтын журмаар сонгон шалгаруулах тул та бүхнийг оролцохыг урьж байна. Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөгөөр худалдана.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна./ Багцгүй/

Тендерт оролцогч нь: Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.

Үүнд:

- Ижил төстэй  ажил үйлчилгээ явуулсан туршлагын мэдээлэл ирүүлэх. /2019, 2020  оны гэрээнүүд/

- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн борлуулалтын дундаж хэмжээ санал болгож буй үнийн дүнгийн 100 хувиас багагүй байна. /2019, 2020/

- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жилийн Е-balance цахим бүртгэлд шивэгдсэн санхүүгийн тайлан ирүүлнэ.

- Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Шаардлагатай.

Тендерийн хамт 2,450,000 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгээ уламжлал аргаар битүүмжилж,  2021 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 00 минутад МҮОНРТ-ийн байранд  ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 11 цаг 30 минутанд МҮОНРТ-ийн байранд нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Үгүй

Дотоодын давуу эрх тооцох эсэх: Тооцохгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно. 

Төлбөр хийх хэлбэр: МҮОНРТ-ийн /Төрийн банкан дахь 100000198061 тоот дансанд шилжүүлэг хэлбэрээр хийнэ./
 
Сонгон шалгаруулалттай холбоотой асуудлаар МҮОНРТ-ийн Санхүүгийн алба 70117004 /дотуур утас 2206/ дугаарын утсаар холбоо барина уу.

Хаяг: БГД, 11 дүгээр хороо Хувьсгалын зам-3 МҮОНРТ-ийн байр

Нийтэлсэн: MNB тендер

Нээлттэй тендерийн урилгын залруулга   
Үзсэн: 609 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй