Шууд Chart

АНУ 2022 оны өвлийн олимпийг бойкотлох эсэхийг үгүйсгэхгүй байна

2021-04-08 16:12:05

АНУ Бээжин-2022 Өвлийн олимпын наадмыг бойкотлох талаар холбоотон орнуудтайгаа зөвлөлдөж магадгүй гэж мэдэгджээ.

Америк Хятадын Шиньжан Уйгарын хүний эрхийн зөрчлөөс үүдэлтэй маргаан дэгдэж байгаа үед Олимп бойкотлох асуудлыг гаргаж ирж байна. Америк нь Бээжинг үндэсний цөөнх иргэдийнхээ эрхийг ноцтой зөрчиж байна гэж буруутгаж байгаа юм.

Харин Хятад улс үүнийг няцааж байгаа.Вашингтон түнш болон холбоотнуудтайгаа зөвлөлдөж байж шийдвэр гаргана, хамтдаа шийдэх нь Бээжинд илүү нөлөөлнө гэж үзэж байгааг төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. Америк олон түүний зарим холбоотон ялангуяа Европын холбоо Уйгаруудын эрхийн асуудлаас үүдэж Хятадын эсрэг хориг зарлаад байгаа.

Америкийн энэ мэдээлэл гарсны дараа Хятадын засгийн газар Америк холбоотнуудтайгаа хамтраад Олимпын наадмыг улс төржүүлж, Олимпын үзэл санааны эсрэг зогсож байна, Үүнийг Олон улсын хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрөхгүй гэж албан ёсны байр сууриа илэрхийлжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ 2022 оны өвлийн олимпийг бойкотлох эсэхийг үгүйсгэхгүй байна   
Үзсэн: 924 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй