Шууд Chart

БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо Вероселл вакциныг 3-8 долоо хоногийн дотор хийхийг зөвлөжээ

2021-04-11 10:10:49

БНХАУ-ын Үндэсний Эрүүл мэндийн хороо цахим хуудсандаа байршуулсан коронавирусний эсрэг вакцины тухай техникийн удирдамжаа хамгийн сүүлд 4 дүгээр сарын 1-нд шинэчлэсэн байна.

Тус хорооны цахимд хуудсанд Хятадын Үндэсний эмийн групп буюу Синофармын идэвхгүйжүүлсэн вакцин буюу Вероселл вакциныг хоёр тунгаар 3 ба түүнээс дээш 8 долоо хоногт багтааж хийхийг зөвлөжээ. Өөрөөр хэлбэл эхний тунг хийснээс хойш 21-56 хоногт багтааж хоёр дахь тунг хийнэ. Хоёр дахь тунг хуваарийн дагуу хийлгэж чадаагүй нөхцөл байдал үүсвэл аль болох богино хугацаанд хийлгэхийг зөвлөжээ.

Энэ нь заавал 56 дахь хоног руу тулгаж, ойртуулахгүйгээр, эхний тунг хийлгэснээс хойш 21 хоногийн хугацаа өнгөрсөн бол хоёр дахь тунг аль болох эрт хийх нь илүү сайн дархлаа тогтооно гэсэн агуулгатай аж.

Мөн Вероселл вакциныг коронавирусний бусад вакцинтай хольж хийхгүй байхыг зөвлөжээ.  Хятад улс нь дотооддоо болон бусад орнуудаар хүлээн зөвшөөрүүлсэн коронавирусний эсрэг нийт 5 вакцин гарган авсан бөгөөд тэдгээрээс Синофарм, Синовакийн коронавирусний вакциныг ДЭМБ-ын яаралтай горимоор хэрэглэх вакцины жагсаалтад оруулах үйл явц сүүлийн шатандаа орсныг ДЭМБ-ын хэвлэлийн төлөөлөгч баасан гарагт мэдээлжээ.

Синофарм, Синовак компаниудаас өгсөн вакцины талаарх бүх талын мэдээллийг ДЭМБ-ын техникийн зөвлөх ажлын хэсэг судлаад, тэдгээр вакцинуудын талаарх эцсийн дүгнэлтийг энэ сарын 26-ны өдөр эсвэл 5 дугаар сарын 3-ны өдөр танилцуулахаар болжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ-ын Эрүүл мэндийн хороо Вероселл вакциныг 3-8 долоо хоногийн дотор хийхийг зөвлөжээ   
Үзсэн: 3920 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй