Шууд Chart

Мьянмарын НҮБ дахь суурин төлөөлөгч улс орны нь төлөө чармайлт гаргахыг уриалав

2021-04-11 12:46:36

Мьянмар улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Кяав Мое Тан улс оронд нь үүссэн нөхцөл байдалд нэн яаралтай арга хэмжээ авахыг Олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалжээ. Тэрээр Европын орнуудын хүсэлтээр өчигдөр болсон Аюулгүйн Зөвлөлийн хуралдаанд оролцохдоо энэхүү уриалгыг гаргасан байна.

Тодруулбал, Мьянмарын суурин төлөөлөгч олон улсын хамтын нийгэмлэг ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөл одоогоор улс орны нь нөхцөл байдалд ямар ч алхам хийгээгүй байна. Цэргийнхэн ардчилсан эрх баригчдаас төрийн эрх мэдлийг булааж, ард иргэдийнхээ эсрэг хүч хэрэглэж байгаа байдалд яаралтай арга хэмжээ авах ёстой гэдгийг онцлон тэмдэглэжээ. Аюулгүйн Зөвлөлийн гишүүн Европын орнууд Мьянмарын цэргийнхэнтэй холбоотой ажилладаг компаниудад олон улсын зэвсгийн болон худалдааны хориг тавих тогтоол хэлэлцэх ёстой гэсэн байр суурьтай байна.

Хуралдааны үеэр АНУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч юуны төлөө тэмцэж, эсэргүүцэж байгааг мэдэхгүй хүүхдүүдийг хөнөөж байна гэж Мьянмарын цэргийнхнийг зэмлэн буруутгажээ. Мөн тэрээр Мьянмарын цэргийнхэн рүү чиглэсэн мөнгө санхүү, зэр зэвсгийн урсгалыг таслан зогсоох нь зүйтэй. НҮБ тус улсын асуудлаар мэдэгдэл гаргаад ямар ч үр дүнгүй гэдгийг онцолсон байна. Харин Мьянмар улстай ойр харилцаатай Орос, Хятад тус улсын эсрэг хориг арга хэмжээ зарлахыг эсэргүүцэж байна. Орос, Хятадын НҮБ дахь суурин төлөөлөгч нар хоригийн оронд дипломат хүчин чармайлтыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж мэдэгджээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Мьянмарын НҮБ дахь суурин төлөөлөгч улс орны нь төлөө чармайлт гаргахыг уриалав   
Үзсэн: 1259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй