Шууд Chart

СЗХ-ноос эрхлэн гаргасан дүрэм, журмын эмхэтгэл гурван боть хэвлэгдлээ

2021-04-12 12:01:43

Санхүүгийн зохицуулах хорооноос эрхлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний акт, дүрэм, журмын эмхэтгэл гурван боть хэвлэгдлээ.

Тодруулбал, Дэлхийн банкны төслийн санхүүжилтээр зохицуулалтын салбарын мэргэжлийн оролцогчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллага, Хорооны нийт албан хаагчдын ажлын хэрэгцээнд зориулан “Даатгалын салбарын захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”, “Үнэт цаасны салбарын захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”, "Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын дүрэм, журмын эмхэтгэл"-үүдийг эрхлэн гаргалаа.

Эдгээр эмхэтгэлд даатгал, үнэт цаас, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, үл хөдлөх эд хөрөнгө зуучлал, үнэт эдлэлийн зохицуулалтын салбарын үйл ажиллагаа, эрх зүйн харилцааг зохицуулсан захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэлтэй захиргааны хэм хэмжээний акт холбогдох дүрэм, журмууд бүрэн багтсан.

Иймд Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын салбарын мэргэжлийн оролцогчид, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагууд танилцаж, үйл ажиллагаандаа ашиглахыг зөвлөж байна гэж Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээллээ.


СЗХ-ноос эрхлэн гаргасан дүрэм, журмын эмхэтгэл гурван боть хэвлэгдлээ  
Үзсэн: 591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй