"Хөдөө аж ахуйн корпораци" ТӨХХК 2025 оны намрын ургацаас 4 үр үржүүлэгч тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс 6 төрлийн нутагшсан сортын 7,338.0 тонн үрийн улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3,306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөцтэй байна.
Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаанбуудай юм.
Үрийн улаанбуудайн борлуулалтыг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж байна. Нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулагдаж, бүрдүүлсэн нөөцийн 84 хувь буюу 9208 тонн үрийн улаанбуудай арилжаалагдаад байна.
Үрийн улаанбуудайн үлдэгдэл өнөөдрийн байдлаар Дархан-Уул аймагт Бурятская остистая сортын үр 981 тн, Булган аймагт байрлах Булган салбарт Алтайская-70 сортын үр 535 тн нийт 1516 тн байна.
Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тн элит үрийн улаанбуудайн нийлүүлэгдэн компанийн Хөтөл салбараас олгож ажиллаж байна. Импортийн элит үрийг биржийн ажилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулна.
Өнөөдрийн байдлаар дотоодын 1516 тн, импортын элит 2000 тн, нийт 3516 тн үрийн үлдэгдэлтэй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
| Үрийн улаанбуудайн нөөцийн 84 хувийг ХАА-н биржээр арилжаалаад байна | ||
| Үзсэн: 153 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.