Шууд Chart

Дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг нийт 848 сая тун вакцин хийгдээд байна

2021-04-16 12:13:32

Дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар "Ковид-19"-ийн эсрэг нийт 848 сая тун вакциныг дэлхийн 154 орны хүн амд хийгээд байгаа Блүүмберг агентлаг мэдээлж байна. Энэ нь дэлхийн нийт хүн амын 5,6 хувийг коронавирусний эсрэг вакцинд хамруулаад байна гэсэн үг юм байна.

Сүүлийн мэдээгээр дэлхийн хэмжээнд хоногт 17,9 сая тун вакциныг хүн амыг дархлаажуулахад ашиглаж байна. Дэлхийн улс орнуудаас хамгийн олон иргэнээ дархлаажуулалтад хамруулсан орон нь АНУ. Тус улс коронавирусний эсрэг нийт 198 сая тун вакциныг хүн амдаа хийгээд  байгаа аж. Сүүлийн мэдээгээр Америкт өдөрт 3,35  сая тун вакцин хийгдэж байна. Өдөрт хийгдэж байгаа вакцины тун хэмжээ энэ түвшинд байвал  нийт хүн амынхаа 75 хувийг дархлаажуулж хэвийн амьдралд шилжин ороход ахиад 3 сарын хугацаа л үлдэж байна гэж тооцоолж байна.

Энэ хооронд дэлхийн хэмжээнд коронавирусний халдвар авсан хүний тоо өнгөрсөн хоногт 836 мянга гаруйгаар нэмэгдэж нийт 139 сая 665 мянгыг даваад байна. Өнгөрсөн 24 цагт халдварын улмаас нас барсан хүний тоо 13800 гаруйгаар нэмэгдэж нийт 1 сая 998 мянгад хүрлээ. Энэтхэгт өнгөрсөн хоногт халдварын  батлагдсан тохиолдлын тоо 216 мянгаар нэмэгдэж нийт 14 сая 287 мянга гаруйд хүрээд  байна. Тус улсад  мөн хоногт бүртгэгдсэн нас баралт ч хамгийн өндөр байна. Өнгөрсөн хоногт л гэхэд нийт 1183 хүн халдварын өвчлөл хүндэрч  нас баржээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Дэлхийн хэмжээнд коронавирусний эсрэг нийт 848 сая тун вакцин хийгдээд байна  
Үзсэн: 1392 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй