Шууд Chart

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба сэрэмжлүүлж байна!

2021-04-16 12:48:51

Оросын Холбооны Улсаас гаралтай өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлох, зүй бус үйлдэл хийлгэх зэргээр даалгавар өгч өдөөн турхирдаг "Цэнхэр халим" тоглоомтой төстэй "Selena Jelena Styles" гэх нэртэй тоглоом Фэйсбүүк, Тик Ток нийгмийн сүлжээнд профайл хаяг, групп үүсгэж, өсвөр насны хүүхдүүдийг айлган сүрдүүлж байна. 

Энэ нь хэн нэгний амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болох холбогдох хуулинд заасан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдэл юм. Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ цахим хэрэглээнд хяналт тавьж эрсдэлт нөхцөл байдлаас урьдчилан сэргийлнэ үү.

Монгол Улсын Эрүүгийн хуулиас:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.4 дүгээр зүйл. Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх

1.Эд хөрөнгө, албан тушаал, гэр бүлийн хамаарал бүхий харилцаа, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлсэн, доромжилсон, зодсон, тамлан зовоосон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход гарцаагүй хүргэсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулиас:

Зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйл. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих

1.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба


Кибер гэмт хэрэгтэй тэмцэх алба сэрэмжлүүлж байна!  
Үзсэн: 1336 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй