Шууд Chart

“Ковакс” хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг олон улсад хандаж уриаллаа

2021-04-16 13:23:51

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен дэлхийн ядуу  буурай орнуудад коронавирусний эсрэг вакцин нийлүүлэх НҮБ-ын дэмжлэгтэй "Ковакс" хөтөлбөрт 2 тэрбум ам.долларын  дэмжлэг үзүүлэхийг улс орнуудад хандаж уриаллаа.

"Ковакс" хөтөлбөрийн хүрээнд орлого багатай улс орнуудын хүн амын 20 хувийг вакцинжуулах зорилго тавьсныг  тэрээр  нэмэхийг санал болгосон байна. Коронавирусний цар  тахлыг ялахын  тулд олон улсын энэ хөтөлбөрийн хүрээнд улс орнуудад  нийлүүлэх  вакцины хэмжээг  нэмэгдүүлэх  ёстой. Тодруулбал, зорилтот улс орнуудын  нийт  хүн амынх нь 20 биш 30 хувийг дархлаажуулахын  тулд 2 тэрбум ам.доллар нэмж гаргах шаардлагатай байгааг тэмдэглэн хэлсэн  байна. Үүний зэрэгцээ Америкийн төрийн нарийн бичгийн дарга   вакцин хуваарилахаас гадна аюулгүй, үр дүнтэй  вакцинуудыг үйлдвэрлэж  шуурхай түгээх нь  онцгой  чухал байгааг мэдэгдсэн   юм.

НҮБ-аас дэлхийн улс орнуудад  "Ковид-19"-ийн  эсрэг вакцины  хуваарилалт  шударга бус  хэвээр  байгааг  анхааруулсаар байна. Өнгөрсөн лхагва гарагт олон улсын тус хамтын нийгэмлэгийн шинжээч мэргэжилтнүүдийн мэдээлснээр  дэлхийн  30  гаруй улс оронд тэр дундаа Африкийн орнуудад вакцинжуулалт өнөөг хүртэл эхлээгүй байгаа юм. Харин нийт вакцины 87  орчим хувийг өндөр,  дунд  орлоготой улс орнуудын хүн амд хийгээд байгаа  бол бага  орлоготой  улс орнууд  0,2 хувийг л хүлээн авсан  байгаа ажээ. хэрэв  вакцинжуулалт  энэ хэмнэлээр  үргэлжилбэл  дэлхийн  хүн  амд  сүргийн дархлаа үүсгэхэд 4,5  жилийн  хугацаа  шаардагдахыг тэмдэглэсэн байна. 

Олон улсын "Ковакс" хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн сарын сүүлчээр 100 гаруй сая тун  вакцин хуваарилах төлөвлөгөөтэй байсан ч  вакцины  хүрэлцээ муугаас бол гуравны нэгийг нь л улс орнуудад түгээж чадсан аж. Мөн "Ковакс" хөтөлбөрийн  үйл  ажиллагаанд Их Британи, Шведийн Астразенекагийн  вакцинд  итгэх  итгэл алдагдсан нь  ихээхэн нөлөөлж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Ковакс” хөтөлбөрт санхүүгийн дэмжлэг үзүүлэхийг олон улсад хандаж уриаллаа  
Үзсэн: 1405 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй