Шууд Chart

Америкийн олон нийт шүүхийн шийдвэрийг хүлээж байна

2021-04-21 11:45:58

АНУ-д өнгөрсөн онд эрх мэдлээ урвуулан, өнгөт арьст Жорж Флойдийн аминд хүрсэн хэрэгт буруутгагдаж байгаа цагдаагийн ажилтан асан Дерек Шовины шүүх хурал Миннеаполист хотод болж байна.

Шүүхийн гадна шударга ёсыг шаардсан олон нийтийн жагсаал цуглаан болж байна. Гэвч шүүхийн шийдвэрийн дараа жагсагчид үймээн дэгдээхээс урьдчилан сэргийлж хууль сахиулагчид харуул хамгаалалтад гарсны дээр шүүхийн ордны гадна хаалт хамгаалалт босгосон байна.

Миннесота мужийн эрх баригчид Үндэсний гвардийн 3 мянга гаруй дайчинг харуул хамгаалалтад дайчилсан байна. Одоогоор тангарагтны шүүгчид шийдвэрээ танилцуулаагүй байна. Хугацаа заагаагүй байдаг тул хэдийд танилцуулах нь тодорхойгүй байна.

Жорж Флойд цагдаагийн гарт амиа алдсаны дараа тус улсад нийтийг хамарсан жагсаал цуглаан болж үймээн мөргөлдөөн гарч байсан. Тухайн үед Үндэсний гвардийнхнийг дайчилж, 40 гаруй хотод хөл хорио тогтоож байсан билээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Америкийн олон нийт шүүхийн шийдвэрийг хүлээж байна   
Үзсэн: 1271 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй