Шууд Chart

Украины Ерөнхийлөгч Владимир Путинд Донбасст уулзах санал тавьжээ

2021-04-22 14:30:51

Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд зэвсэгт тэмцэл болж байгаа Донбасст уулзах санал тавьжээ. Донбассын нөхцөл байдлыг аль болох бодитоор харж, ойлгохын тулд зэвсэгт тэмцлийн бүсэд ОХУ-ын Төрийн тэргүүнтэй уулзах санал тавьж байна гэж Украины Ерөнхийлөгч байр сууриа тайлбарлажээ.

Тэрбээр сар бүр Донбасст очиж байдалтай танилцдаг, Украины, Донбассын аль ч хэсэгт тантай уулзахад бэлэн байна. Украины ард түмэнд хүчтэй арми, хамгаалагч түншүүд байгаа учраас ямар ч нөхцөл байдалд хариу барихад бэлэн гэж тэрыээр дүрс бичлэгээр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Үүний зэрэгцээ өрнөдийг Украин руу чиглэсэн дэмжлэгээ нэмэгдүүлэхийг уриалжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад бэлэн байгаагаа өнгөрсөн оны 12 дугаар сард мэдэгдэж байсан.

Сүүлийн үед ОХУ баруун хилдээ их хэмжээний цэрэг зэвсэг төвлөрүүлж байгаагаас АНУ, НАТО хар тэнгис рүү хөлөг онгоцуудаа илгээж, Украин руу стратегийн бөмбөгдөгчөө нисгэж, Орос, НАТО-гийн хооронд хурцадмал байдал үүсээд байна.

Харин ОХУ Украины зүүн хилд цэрэг зэвсэг төвлөрүүлээгүй, зөвхөн батлан хамгаалах зорилготой цэргийн сургуулилалт хийж байгаа гэж Украин, өрнөдийн болгоомжлолыг няцааж байгаа юм. Украины Гадаад харилцааны сайд Киев зүүн бүс нутагтаа ямар ч байлдааны ажиллагаа төлөвлөөгүй гэдгээ мягмар гарагт мэдэгдсэн.

Харин Украин өрнөдийг Москвагийн эдийн засгийн гол салбарт хориг тавихыг өрнөдөд уриалж байна. Донбасс нь орос хэлтэн хүн ам зонхилдог Украины зүүн бүс нутаг. Тус бүс нутагт 2014 оноос хойш салан тусгаарлахын төлөөх зэвсэгт тэмцэл өрнөж, олон улсын тооцооллоор долоон жилийн хугацаанд 14 мянга гаруй хүн амь насаа алдсан байна.

Донбассын салан тусгаарлагчдыг Орос хүн хүч зэр зэвсгээр дэмждэг гэж Украин болон өрнөдийнхөн үздэг юм.  

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Украины Ерөнхийлөгч Владимир Путинд Донбасст уулзах санал тавьжээ  
Үзсэн: 692 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй