Шууд Chart

Өвөрхангай аймгийн иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна

2021-05-06 12:51:30

Өвөрхангай аймаг насанд хүрсэн 73 мянган иргэнтэй. Дээрх иргэдийг ирэх сарын 1-ний дотор дархлаажуулалтад хамруулахаар зорьж байна.

Аймгийн хэмжээнд 54.377 хүн тун вакциныг Эрүүл мэндийн яамнаас гурван удаагийн татан авалтаар авсан. Өнөөдөр өглөөний байдлаар 31.649 иргэн коронавирусний эсрэг вакцинд хамрагдсанаас 28.417 нь эхний тун, 3232 иргэн давтан тундаа хамрагджээ.

Мөн эхний ээлжид өндөр настай, эрсдэлт нөхцөлд болон үйлчилгээний байгууллагад ажилладаг иргэдийг вакцинжуулсан бол өнөөдрөөс вакцинд хамрагдах хүсэлтэй бүх иргэдээ дархлаажуулж байна.

"Монголын мэдээ" сувгийн Өвөрхангай аймаг дахь сурвалжлагч О.Отгонцэцэг


Өвөрхангай аймгийн иргэд дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна   
Үзсэн: 653 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй