Шууд Chart

АНУ коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлэх санаачилгыг дэмжлээ

2021-05-07 09:14:36

АНУ-ын засаг захиргаа коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Хөгжиж байгаа орнуудын вакцины хомсдлыг арилгахын төлөө коронавирусний вакцины эзэмших эрхийг түр чөлөөлөх асуудлыг Дэлхийн худалдааны байгууллагын түвшинд хэлэлцэж байгаа юм. Энэ санаачилга нь Дэлхий даяар коронавирусний вакцины үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилготой аж.

Тодруулбал, Америкийн засаг захиргаа Ковид-19 цар тахлын тархалтыг зогсоохын тулд коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр чөлөөлөх  улс орнуудын санаачилгыг дэмжихээр болсон тухай Америкийн худалдааны төлөөлөгч өчигдөр мэдэгджээ. Өмнөд Африк болон Энэтхэг улс коронавирусний вакциныг ерөнхий нэг нэрийн дор, бага зардлаар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжийг олгох үүднээс вакцины оюуны өмчийн эрхийг түр чөлөөлөх саналыг дэлхийн худалдааны байгууллагад гаргасан юм байна.

Одоогоор уг саналыг дэлхийн 60 гаруй улс дэмжиж, сүүлийн 6 сар гаруйн хугацаанд хэлэлцэж байна. Харин вакцин үйлдвэрлэгчид сөрөг үр дагавар гарч магадгүй гэдэг үүднээс эсэргүүцэх хандлагатай байгаа аж. Коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлснээр вакцин үйлдвэрлэх хүчин чадал, улс орнууд бие даан үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээгээ хангах, дэлхий даяар вакцины хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдэнэ гэж санаачлагч орнууд тооцож байгаа юм.

Анх АНУ, Европын холбоо болон бусад аж үйлдвэржсэн орнууд коронавирусний вакцин гарган авсан биотехнологийн томоохон компаниудыг эзэмшдэг улс орнууд вакцины патентыг эзэмших эрхийг чөлөөлөх нь ирээдүйн инновацид сөргөөр нөлөөлөхөөс болгоомжилж гэсэн үүднээс эсэргүүцсэн. Эдгээрээс Америк түрүүлж дэмжих байгаа нь сүүлийн 6сар гаруйн хугацаанд яригдсан энэ асуудлыг бодитоор хэрэгжихэд томоохон түлхэц өгөх болов уу. Гэхдээ вакцин гарган авч байгаа судалгааны баг, биотехнологийн компаниудын хувьд энэ саналыг дэмжих төлөвгүй байгаагаас яриа хэлэлцээ цаашид нэлээн төвөгтэй нөхцөл байдалд үргэлжлэх болов уу гэж шинжээчид үзэж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

АНУ коронавирусний вакцины оюуны өмчийн эрхийг түр түдгэлзүүлэх санаачилгыг дэмжлээ  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй