Шууд Chart

ДЭМБ ХБНГУ-тай хамтран эрүүл мэндийн хяналтын олон улсын төв байгуулж байна

2021-05-07 13:30:40

ДЭМБ Герман улстай хамтран Ковид-19 цар тахалтай адил ирээдүйд нийтийн эрүүл мэндэд аюул учруулахуйц өвчин, цар тахалд бэлтгэлтэй байх үүднээс эрүүл мэндийн хяналтын олон улсын төв байгуулж байна.

Тодруулбал, “Цар тахал болон тахлын мэдээллийн олон улсын төв” нэртэй уг байгууллагыг ДЭМБ-аас удирдан зохион байгуулж, Берлинд төвийг нь байгуулах аж. Энэ талаар "Ковид-19 цар тахал дэлхийн улс орнууд цар тахалтай зөвхөн хамтдаа тэмцэж байж ялан дийлнэ гэдгийг ойлгуулж байна. Энэ төв засгийн газар, эрдэмтэн судлаачид, хувийн салбарыг нэгтгэсэн цогц байгууллага байх юм" гэж Германы канцлер Ангела Меркель мэдэгджээ.

Харин ДЭМБ-ын тэргүүн Ковид-19 цар тахал тахалтай тэмцэх олон улсын тогтолцоонд маш олон цоорхой байгааг ил гаргаж өглөө. Энэ цоорхойг нөхөхийн тулд олон улсын хамтын ажиллагааны шинэ механизм бүрдүүлж байна гэж ач холбогдлыг нь онцолсон байна. Тус төв нь Германы засгийн газраас 30 сая еврогийн эдийн засгийн дэмжлэг авах бөгөөд цаашид олон улсын сангуудаас дэмжлэг авах юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ДЭМБ ХБНГУ-тай хамтран эрүүл мэндийн хяналтын олон улсын төв байгуулж байна   
Үзсэн: 2126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй