Шууд Chart

Тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулгаж ногоон байгууламж барина

2021-05-10 13:51:22

Сонгинохайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас иргэдийн эрүүл аюулгүй амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, иргэдэд ээлтэй ногоон дүүрэг байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм. Үүний хүрээнд тус дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9000 м2 буюу 0,9 га нийтийн эдэлбэр газарт 2021 онд бүрэн тохижилт хийхээр төлөвлөсөн байна.

Тиймээс тус газарт зохих зөвшөөрөлгүй олон жил болсон тоосгон гарааш, төмөр чингэлэг, контейнер зэрэг 132 байгууламжийг буулгах ажлыг өнөөдөр эхлүүллээ. Чөлөөлсөн газарт цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барихаар төлөвлөжээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


Тоосгон гарааш, төмөр чингэлгийг буулгаж ногоон байгууламж барина  
Үзсэн: 1756 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй