Шууд Chart

Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллана

2021-05-14 18:28:46

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой өнөөдөр буюу тавдугаар сарын 14-нд хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга А.Ариунгэрэл төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэсэн бодлогын баримт бичиг, дунд, урт хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр, төслүүдийг хамтран тодорхойлж ажиллана гэдгээ илэрхийлсэн юм.

Санамж бичгийн хүрээнд салбарын хүний нөөцийг чадваржуулах сургалт, арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах, дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сайжруулах чиглэлээр харилцан хамтран ажиллаж, үйл ажиллагаагаа сурталчлах юм.

НИЙСЛЭЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ГАЗАР


Нийслэлийн Аялал жуулчлалын газар Монголын Аялал жуулчлалын холбоотой хамтран ажиллана  
Үзсэн: 580 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй