Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Салбарын хяналт шалгалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” 115 дугаар тогтоолоор иргэн, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд учрах хүндрэл, чирэгдлийг бууруулах, хяналт шалгалтын давхардлыг арилгах, эдийн засгийн идэвхжлийг дэмжих зорилгоор эрүүл мэнд болон байгаль орчны салбараас бусад салбарын 2026 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг цуцалсан.
Дээрх тогтоолтой холбогдуулан Засгийн газрын 2025 оны 184 дүгээр тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2026 оны төлөвлөгөө”-ний хүрээнд хүний амь нас, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор эрүүл мэндийн салбарын хяналт шалгалтыг тасралтгүй, хэвийн үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.
Тодруулбал, улсын хэмжээнд эрүүл мэндийн салбарын хяналтад хамрагдах 1446 объектод хийх төлөвлөгөөт хяналт шалгалт, мөн 9 төрлийн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтын үйл ажиллагаа холбогдох хууль тогтоомж, стандарт, журмын дагуу тогтмол зохион байгуулагдаж байна.
Эрүүл мэндийн яамнаас цаашид иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр хяналт шалгалтын үйл ажиллагааг үр дүнтэй, ил тод, давхардалгүйгээр хэрэгжүүлэхэд анхааран ажиллаж байна.
| Эрүүл мэндийн салбарын хяналт шалгалт хэвийн үргэлжлүүлж байна | ||
| Үзсэн: 186 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.