Шууд Chart

Өнөөдрөөс нээгдэж байгаа дөрвөн төрлийн үйл ажиллагаа

2021-05-15 09:47:54

Улсын Онцгой Комиссын шийдвэрээр өнөөдрөөс буюу 15-аас эхлэн дараах дөрвөн төрлийн үйл ажиллагааг нээж байна. Тодруулбал:

·      Кофе шопыг танхимдаа 50 хувийн дүүргэлттэй,

·      Бүх төрлийн сургалтыг 10 хүртэлх хүнтэй,

·      Чийрэгжүүлэх төвүүдийг /Фитнес, заал/,

·      Бассейнүүдийг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо.

Үйл ажиллагаагаа нээж байгаа үйлчилгээний газрууд вакцины бүрэн тунд хамрагдаад 14 хоносон иргэдэд үйлчлүүлэх зохицуулалттай байх юм. Нийслэл хотод вакцинд хамрагдах ёстой хүмүүсийн 95 хувь нь эхний тунд, 52 хувь нь давтан тунд хамрагдаад байгаа учраас тэдгээр иргэддээ үйлчилгээ нээж байна гэж Засгийн газрын хэвллэ мэдээллийн албанаас мэдээллээ.


Өнөөдрөөс нээгдэж байгаа дөрвөн төрлийн үйл ажиллагаа  
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй