Шууд Chart

ОХУ АНУ болон Чех улсыг “Найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтанд оруулжээ

2021-05-16 10:29:43

ОХУ-ын Засгийн газар АНУ болон Чех улсыг “найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтанд оруулснаа албан ёсоор зарлаж, дипломат үйл ажиллагаанд нь хязгаарлалт тогтоосон байна. Энэ шийдвэрийн хүрээнд Москва дахь АНУ-ын Дипломат төлөөлөгчийн газарт Оросын иргэдийг гэрээгээр ажиллуулахыг хориглож, Чехийн ЭСЯ-нд гэрээгээр ажиллах хүний орон тоог 19-өөр хязгаарлажээ.

Оросын Гадаад харилцааны яам энэ шаардлагыг ирэх 8 дугаар сарын 1-нээс өмнө биелүүл гэж Америк, Чехийн талд хугацаа өгсөн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин гаднын ДТГ-ууд болон олон улсын байгууллагын төлөөлөгчийн газарт гэрээт ажилтны тоог хязгаарлах тухай хуулинд гарын үсэг зурж, хязгаарлалт тогтоох найрсаг бус харилцаатай орнуудын жагсаалт гаргахыг Засгийн газартаа үүрэг болгосон юм. Оросын энэ шийдвэр нь өнгөрсөн сард АНУ 2020 оны ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлсөн, төрийн болон хувийн байгууллагуудын сүлжээнд халдсан зэрэг шалтгаанаар Оросын хувь хүн, аж ахуй нэгжүүдэд эдийн засгийн хориг зарласны хариу аж.

Мөн өнгөрсөн сард Чех улс 2014 онд болсон зэвсгийн агуулах дэлбэлсэн хэрэгт Оросын тагнуулууд оролцсон гэж буруутган, тус улсын дипломатуудыг эх орон руу нь буцаасны хариуд Москва дээрх хязгаарлалтуудыг тавьж байна гэж хэвлэлүүд онцолж байна. Байдены засаг захиргаа тангараг өргөснөөс хойш Москва, Вашингтоны харилцаа эрс муудсан. Мөн Орос, Европын орнуудын хооронд дипломат маргаан өрнөж, харилцаа нь таагүй уур амьсгалтай байна. ОХУ Америкт болсон цахим халдлага, сонгуулийн үр дүнд нөлөөлөх оролдлого зэрэгт ямар ч хамааралгүй, Чех улсад зэвсгийн агуулах дэлбэлсэн хэрэгт холбоогүй гэдгээ удаа мэдэгдээд байгаа юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ АНУ болон Чех улсыг “Найрсаг бус” харилцаатай орнуудын жагсаалтанд оруулжээ   
Үзсэн: 709 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй