Шууд Chart

БНХАУ судалгааны станцаа Ангараг гараг дээр амжилттай буулгалаа

2021-05-16 11:33:20

БНХАУ судалгааны станцаа Ангараг гараг дээр амжилттай буулгажээ. Ингэснээр Хятад улс Орос, Америкийн дараа Ангараг гараг дээр станцаа амжилттай буулгасан дэлхийн гурав дахь улс болж байна. НАСА-гийн олон удаа алдаж онож байж буулгадаг даалгаврыг Хятад улс анхны оролдлогоороо амжилттай биелүүлснийг сансрын шинжлэх ухааны салбарынхан онцолж байгаа аж.

Хятадын "Тяньвэн-1" хөлөг 2020 оны 7 дугаар сард дэлхийгээс хөөрч, энэ оны 2 дугаар сард Ангараг гарагийн тойрог замд орсон юм. "Тяньвэн-1" хөлөг газардагч станц болон өөрөө явагч станцыг Бээжингийн цагаар өчигдөр өглөөний 07:18 минутын орчимд Ангараг гарагийн эртний галт уулын чулуулаг бүсэд амжилттай буулгасан гэж тус улсын төрийн хэвлэл мэдээллээ.

Станц буулгасан хэсэг нь галт уулын чулуулаг ихтэй тэгш газар бөгөөд хөрсөн доор нь усны нөөц байх магадлалтай гэж үзэж байгаа юм байна. Уг робот станц Ангараг гарагийн усны нөөцийг судлахаас гадна хөрсний дээжийг энэ оны сүүлээр дэлхийд авч ирэхээр төлөвлөж байна.

Ангараг гарагт судалгааны станц буулгах нь маш хэцүү ажиллагаа байдаг. 1971 онд ЗХУ, 1997 онд АНУ станцаа Ангараг дээр амжилттай буулгасан. Энэ хугацаанд Ангараг дээр буух олон удаагийн оролдлого зарим нь амжилттай, зарим нь амжилтгүй болж, сүйрч байсан тохиолдлууд байдаг. Харин 21 дүгээр зуун гарснаас хойш Ангараг дээр газардах оролдлого нь амжилттай болсон анхны улс нь БНХАУ болж байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНХАУ судалгааны станцаа Ангараг гараг дээр амжилттай буулгалаа   
Үзсэн: 1086 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй