Шууд Chart

Япон: Олимпын наадамд оролцох гадны зочид, сэтгүүлчдийн тоог 90 мянга болгож бууруулна

2021-05-16 11:54:20

Токиогийн олимп зохион байгуулах хороо цар тахлын халдвар нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс Олимпын наадамд оролцох гаднын зочид, төлөөлөгчдийн тоог цөөлөх бодлого барьж байна.

Тус хороо цар тахал гарахаас өмнө Олимпын наадамд гаднын улс орнуудаас ирэх зочид, сэтгүүлчдийн тоог 180 мянга байхаар тооцоолж байсан. Харин одоо энэ тоог 50 хувиар буюу 90 мянга болгож бууруулахаар хэлэлцэж байгаа аж. "Ковид-19" цар тахлын улмаас Токиогийн Олимпын наадмыг нэг жилээр хойшлуулснаас хойш зохион байгуулагч орны зүгээс гаднын үзэгч хүлээн авахгүй байхаар шийдвэрлэсэн.

Тус улсын дотоодод "Олимпын наадмыг бүр цуцла" гэсэн шаардлага сүүлийн өдрүүдэд нэмэгдсэн учраас зохион байгуулагчид цар тахлын халдварын эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч байгаагийн нэг нь гаднын зочид сэтгүүлчдийн тоог хязгаарлах юм. Сүүлийн өдрүүдэд Япон улсад цар тахлын халдварын тархалт эргээд нэмэгдсэнтэй холбогдуулж, тус улсын засгийн газар онц байдлын хугацааг 5 дугаар сар дуустал сунгаж, нэмж гурван мужид онц байдал тогтоож байна.

Тус улсын засгийн газар зуны Олимпын наадмыг аюулгүй, амжилттай зохион байгуулах амлалт авсан. Энэ үүднээсээ тус улсын засгийн газар Олимпоос өмнө цар тахлын халдварыг хязгаарлах, эрүүл мэндийн салбарынхаа ачааллыг бууруулах, вакцинжуулалтаа хурдасгах зэрэг алхмуудыг хийж авч байна.

 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Япон: Олимпын наадамд оролцох гадны зочид, сэтгүүлчдийн тоог 90 мянга болгож бууруулна   
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй