Шууд Chart

БНЭУ-ын цар тахлын давалгаа Ковакс хөтөлбөрийн вакцин хомсдоход хүргэж байна

2021-05-18 14:08:30

Энэтхэгт нүүрлэсэн ковид19 цар тахлын хямралаас үүдэж, вакцин тэгш хүртээх зорилготой олон улсын КОВАСК хөтөлбөр 140 сая тун вакцинаа цаг хугацаанд авч чадахгүйд хүрсэн. Учир нь, КОВАКС хөтөлбөрт вакцины хамгийн гол нийлүүлэгч Энэтхэгийн Серум хүрээлэн өнгөрсөн 3 дугаар сард экспортоо зогсоосноос хойш коронавирусний вакцины нэг ч тээвэрлэлт, нийлүүлэлт хийгээгүй байна.

КОВАКС хөтөлбөрийн энэ оны эцэс гэхэд 2 тэрбум тун вакциныг улс орнуудад хуваарилахаас 1 тэрбумыг нь Энэтхэгийн Серум хүрээлэн нийлүүлэх гэрээтэй. НҮБ-ын хүүхдийн сан уг сангаас вакцин худалдан авч, КОВАКС хөтөлбөрт нийлүүлж байгаа юм.  Үүнтэй зэрэгцэн ЮНИСЕФ аж үйлдвэржсэн 7 орны бүлэг болон Европын холбооны орнуудыг вакцинаасаа буурай орнуудад хандивлахыг уриалсаар байна. Учир нь их 7-гийн бүлэг, Европын холбоо ирэх сард дээд хэмжээний уулзалт хийхээр төлөвлөж байгаа юм. Долоогийн бүлгийн орнууд болон Европын холбоог өөрийн хүн амаа вакцинжуулахын зэрэгцээ 153 сая тун вакциныг бусдадаа хандивлах боломжтой гэж ЮНИСЕФ үзэж байгаа юм.

Америк, Британи, Канад зэрэг өндөр хөгжилтэй орнууд хүн амаасаа хэд дахин их вакцин захиалсан байна. Британи өнгөрсөн 2 дугаар сард илүү гарсан вакцинаа буурай орнуудад хандивлана гэж амласан ч өнөөдрийг болтол ямар ч хандив өгөөгүй байна. Америк мөн ийм амлалт өгсөн ч ямар ч хандив өгөөгүй. Одоогоор 7гийн бүлгээс зөвхөн Франц улс Энэтхэгт вакцин хандивлаж байгаа юм. Одоогоор Испани, Швед, Арабын нэгдсэн Эмират зэрэг орнууд бусад вакцин шаардлагатай байгаа орнуудад вакцин хандивлахаа амласан байна. Африкийн дийлэнх улс орнууд Ковакс хөтөлбөрөөс вакцин авч, зарим нь вакцин хүлээж байгаагаас 7 улс нь коронавирусний вакцинаа КОВАКС хөтөлбөрөөс 100 хувь авч байгаа аж.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

БНЭУ-ын цар тахлын давалгаа Ковакс хөтөлбөрийн вакцин хомсдоход хүргэж байна   
Үзсэн: 612 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй