Шууд Chart

Их Британи Энэтхэг мутациас болгоомжилж байгаа ч хөл хориогоо сулрууллаа

2021-05-18 14:33:39

Их Британийн эрүүл мэндийн яам Энэтхэгт анх илэрсэн коронавирусний мутаци вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд ой хээрийн түймэр шиг маш хурдан тархах чадамжтай байгааг анхааруулж байна. Гэхдээ Их Британийн Засгийн газар хөл хориогоо өчигдрөөс сулруулж эхэллээ.

Их Британийн хэд хэдэн бүсэд Энэтхэг мутацийн дэд хувилбар нь хурдтай тархаж байгаа. Тодруулбал, Их Британи Энэтхэг мутацийн B1.617.2 нэршилтэй дэд хувилбар өнгөрсөн 7 хоногт 520 тохиолдол бүртгэгдсэн бол маш богино хугацаанд 1313 болж өссөн байна.

Гэхдээ нэг итгэл төрүүлж байгаа зүйл нь Энэтхэгийн мутацийн эсрэг одоо хэрэглэж байгаа вакцинууд үйлчилж байна гэж Их Британийн эрүүл мэндийн сайд онцолжээ. Тэрээр вакцинд хамрагдаагүй байгаа иргэдээ аль болох хурдан дархлаажуулалтад хамрагдахыг уриалж байна. Хэдийгээр Энэтхэг мутацийн халдвар тархаж байгаа ч гэсэн Их Британийн засгийн газар төлөвлөсөн ёсоор өчигдрөөс хөл хориогоо сулруулж байна.

Өнөөдрөөс Англи, Шотланд, Уэльсэд нэг дор цугларах, ресторан, зоогийн газар, шар айрагны газруудыг нээх, дотоод орчинд урлаг соёлын үйл ажиллагаа зохион байгуулахыг зөвшөөрч байна. Тус улсын засгийн газар 6 дугаар сарын 21нээс хөл хорионы сүүлийн үе шатыг цуцлах эсэх шийдвэрээ 14-нд танилцуулах юм байна. хэрэв халдварын тархалт  аюултай түвшинд хүрээгүй гэж тооцвол Их Британи улс 6 дугаар сарын 21-нээс бүх хязгаарлалтыг цуцлахаар төлөвлөж байна. Британид өнөөдрийн байдлаар 36,3 сая гаруй хүн коронавирусний вакцины эхний тунг хийлгэжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Их Британи Энэтхэг мутациас болгоомжилж байгаа ч хөл хориогоо сулрууллаа   
Үзсэн: 617 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй