Шууд Chart

Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна

2021-06-25 12:46:10

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар зуншлага нийт нутгийн 40 гаруй хувьд хэвийн, 10 гаруй хувьд муу,  бусад нутгаар дунд буюу ургамлын гаралт удаашралтай үнэлгээ гарчээ.

Тодруулбал, Орхон, Дархан-Уул, Сэлэнгийн нийт, Увс, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Дорнодын ихэнх, Баян-Өлгий, Завхан, Өвөрхангай, Говьсүмбэр, Сүхбаатар, Дорноговийн зарим, Ховд, Говь-Алтай, Баянхонгорын ганц нэг сумдын нутгаар хэвийн, Өмнөговийн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Өвөрхангайн ганц нэг сумдын нутгаар муу, бусад нутгаар дунд буюу ургамлын ургалт удаашралтай байна.


Нийт нутгийн 40 гаруй хувьд зуншлага хэвийн байна  
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй