Шууд Chart

Монгол Улсын Консерваторитой байгуулсан гэрээг цуцаллаа

2021-07-23 18:03:55

Боловсрол, шинжлэх ухааны яамны удирдлагууд энэ долоо хоногийн даваа гарагт Монгол Улсын Консерваторийн төлөөлөлтэй уулзаж, үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл солилцсон. Уулзалтын үеэр үг хэлж, санал бодлоо илэрхийлсэн багш нарын төлөөлөл хоёр өөр байр суурьтай байсан учир дахиж бүх ажилчдын уулзалт зохион байгуулахаар болсон юм. Өнөөдөр хоёр дахь уулзалт болж Боловсрол, шинжлэх ухааны яам болон Монгол Улсын Консерватори хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэл өгч, Боловсрол, шинжлэх ухааны яамны сайд зарим шийдвэрийг танилцууллаа.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Консерваторийн статус, үйл ажиллагааг эрх зүйн хувьд тодорхой болгох, удирдлага зохион байгуулалтыг сайжруулах, багш боловсон хүчнийг дахин сургах, мэргэшүүлэх чиглэлд хамтрах, хөгжим техник хэрэгслийн шинэчлэл хийх, хөгжим урлагийн стандартад нийцсэн зориулалтын барилга, байгууламжийн хөрөнгө оруулалтыг үе шаттай шийдвэрлэх гээд олон заалтууд тусгасан. Үүний нэг хэсэг нь кампус хэлбэрээр хөгжүүлэх төлөвлөгөө байсан юм.

Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хуулийг УИХ-аас 2020 оны 11 сард батласан. Энэ хуульд тусгасан ёсоор Сүхбаатар дүүрэгт Боловсролын үнэлгээ мэдээллийн нэгдсэн төв байгуулах ёстой. Хууль хэрэгжүүлэх явцад мэдээллийн зөрүүтэй байдал, түүнийг санаатай, санамсаргүй дэвэргэсэн үйлдлүүдийн улмаас нөхцөл байдал хүндэрсэн учир БШУ-ны сайдаас чиглэл өгч 2021 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга, Монгол Улсын Консерваторийн захирлын үүрэг гүцэтгэгч нарын байгуулсан гэрээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Гэхдээ Монгол Улсын Консерваториос байгуулсан түр хороог үргэлжлүүлэн тэмцэж, сургуулийнхаа алдагдсан газар дээр хууль зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан граж, барилгыг буулгах хүртэл хамтран ажиллахыг уриаллаа гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Монгол Улсын Консерваторитой байгуулсан гэрээг цуцаллаа  
Үзсэн: 579 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй