Шууд Chart

Тусгай хамгаалалттай газар нутгийн  хяналт шалгалтыг цахим системд нэвтрүүллээ

2021-08-04 12:02:07

Тусгай хамгаалалттай газар нутгийн  хяналт шалгалтын ажлыг шинэ төвшинд гаргаж хуулийн хэрэгжилтийг хангуулах зорилгоор смарт системийг Говийн бага Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа 2017 оноос амжилттай хэрэгжүүллээ.

2021 оны эхний хагас жилийн ажлын үр дүнгээр 19 байгаль хамгаалагчид 243 удаагийн эргүүл, хяналт шалгалт хийж, нийт 325 өдрийг зарцуулан, 56,737 гаруй км замыг туулж, эргүүл, хяналтын хуудас (Patrol form) хөтлөн, тэмдэглэл хийсэн.

Бүх мэдээллийг смарт программын мэдээллийн санд оруулж ажилласан байна. Ингэснээр нэгдсэн мэдээллийн сантай болж, байгаль хамгаалагч сард 2 удаа хяналт шалгалт, мониторинг хийж, ажил дүгнэхэд хялбар болсон бөгөөд мэргэжилтэн болон байгаль хамгаалагчдын мэдлэг ур чадвар нэмэгдсэн. Цаашид бүрэн ашиглаж Монгол улсын Тусгай хамгаалалттай газар нутагт дэлгэрүүлэх, туршлага хувь нэмрээ оруулан ажиллаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам


Тусгай хамгаалалттай газар нутгийн  хяналт шалгалтыг цахим системд нэвтрүүллээ  
Үзсэн: 742 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй