Шууд Chart

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина

2026-05-01 09:33:19

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина.

Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Шувуун фабрик хүртэлх нийт 12.55 км урт, хоёр эгнээ бүхий, 7 метр өргөн зорчих хэсэгтэй зам барина. Авто замын хоёр талд явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Мөн 27 байршилд борооны ус зайлуулах төмөр бетон хоолой суурилуулахаар зураг төсөлд тусгасан. Тус замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүсээс хотын төв рүү чиглэх хөдөлгөөний урсгалыг шинэ чиглэлд хуваарилж, Сонсголон болон Яармаг чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” гэв.


Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй