Шууд Chart

Эрчим хүчний салбарынхан 100 000 мод тарина

2021-09-25 14:48:20

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх салбарын хамт олондоо уриалга гаргаж 100 000 мод тарих ажлыг эхлүүлж байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэх үеэр 2030 он гэхэд нэг тэрбум мод тарих хөдөлгөөнийг эхлүүлж буйгаа мэдэгдсэн.

Энэхүү санаачилгыг эрчим хүчний салбарын хамт олон дэмжиж Дундговь аймаг болон нийслэлийн Багахангай дүүрэгт агч, гүйлс, буйлс, голт бор, хайлаас, гоёлын бургас зэрэг олон төрлийн модыг үе шаттайгаар тарих юм.

Энэ ажлын хүрээнд орон нутгийн удирдлагуудтай ойрын хугацаанд уулзаж, санал солилцож, мод тарих газар, түүнийг дагалдах ажлууд, тарьсны дараах арчилгаа зэрэг асуудлуудыг шийдэх юм.

Сайд Н.Тавинбэх байгаль орчинд олон талын эерэг нөлөө үзүүлэх энэхүү ажлыг түүчээлэхийг иргэд, бусад салбарын хамт олонд уриалж байна.

Эх сурвалж: ЭХЯ


Эрчим хүчний салбарынхан 100 000 мод тарина   
Үзсэн: 737 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй