Шууд Chart

Хумсны өнгө юу илэрхийлдэг вэ

2021-10-21 12:16:38

Хүн гэж их өвөрмөц хийгээд энгийн нэгэн амьд организм. Өдөр хоног өнгөрөх тусам хүн өөрөө өөрийнхөө содон, сонин, энгийн гэмээр ч юм шиг, бас худлаа гэж хэлмээр ч юм шиг зүйлүүдийг нээсээр л байна. Шинжлэх ухаан хөгжихийн хэрээр сонирхол татам судалгаанууд ар араасаа хөвөрсөөр л байна.

Хумсаа хараад өөрийгөө ямар өвчинтэй болохыг мэдэж болдог байна. Настай хүмүүс ихэвчлэн цайвар өнгийн хумстай байдаг ажээ. 

Цайвар хумстай хүмүүс: 

-Цус багадалтай

-Зүрхний дутагдалтай

-Чихрийн шижин

-Элэгний өвчин болон хоол тэжээлийн хомсдол  гэсэн эмгэгүүдтэй  байх магадлалтай.

Цагаан хумс - Энэ хумс нь зах ирмэгээрээ бараандуу өнгөтэй байдаг ба элэгний өвчинтэй хүмүүс ийм хумстай байдаг.

Шар хумс - Хумс шарлаж зузаардаг бөгөөд ийм хумстай хүмүүс бамбай булчирхайн өвчин болон хайрст үлдээр өвчилсөн байх магадлалтай.

Хөхдүү хумс - Бие махбодид хүчилтөрөгч дутагдсаны шинж тэмдэг. Хөхдүү хумстай бол уушгины үрэвсэл өвчинтэй байна.

Долгионтой хумс - Хайрст үлд, үений үрэвсэлт өвчинтэй.

Хагарсан гэмтсэн хумс - Бамбай булчирхайн өвчний үед хумс шарлах, гэмтэх зэрэг шинжүүд илэрдэг. 

Нимгэхэн үл ялиг нугалаастай хумс - Хумсны эргэн тойрны арьс нимгэн улаан байвал чонон хөрвөс өвчний шинж байдаг.

Хумс дундуураа хар зураасан өнгөтэй - Энэ нь ихэнхдээ арьсны хавдрын үед илэрдэг байна. 

Эх сурвалж:www.budda.mn


Хумсны өнгө юу илэрхийлдэг вэ   
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй