Шууд Chart

Малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчиллаа

2021-10-22 09:50:25

Урьд нь 2-7 удаагийн мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан “А”, “Д”, “М”, “А”, “Б” нарын бүлэг этгээд бусдын 6 тооны бод малыг хулгайлан тээвэрлэж явахад нь Эрүүгийн цагдаагийн алба, Төв, Хэнтий аймаг дахь цагдаагийн газар болон Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 22:00 цагийн орчимд саатуулан баривчилжээ.

Дээрх этгээдүүд 10 хоногийн өмнө Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дэвсгэрээс бусдын 9 тооны үхэр хулгайлж, нядалж зарсан нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

тул малчдыг өөрсдийн эд хөрөнгө, цаашлаад үндэсний баялаг болсон мал сүргээ байнгын хариулга, маллагаатай байлгахыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Малын хулгайчдыг үйлдэл дээр нь баривчиллаа  
Үзсэн: 1064 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй