Шууд Chart

Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна

2021-10-24 08:01:03

Энэ сарын 23-ны өдөр нийслэлийн хэмжээнд I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажууллаа. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна.

Зорилтот бүлгийн буюу 2942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67424 (75.9 хувь), 16-17 насны 26491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа.

Харин өнөөдрийн хувьд дархлаажуулалтын цэгүүд амарч, 10 дугаар сарын 25-ны даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллах юм.


Дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарна  
Үзсэн: 476 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй