СОР17 бага хурлын бэлтгэл ажлын хүрээнд долоо хоног бүр зохион байгуулдаг “COPTIME 08” хурал өчигдөр боллоо.
Хурлыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн дэд сайд Б.Мөнхтамир удирдан явуулж, дэд хороодын төлөөлөл, холбогдох нэгжүүд оролцов.
Өнөөдрийн хурлаар Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлын явц, дэд хороодын үйл ажиллагааны уялдаа холбоо, гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэв.
Тодруулбал,
-Дэд хороодын ажлын явц, гүйцэтгэлийн тайлан
-Өмнөх хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт
-СОР17 албан ёсны вэб платформ хөгжүүлэлтийн явц
-Сайн дурын ажилтны зохион байгуулалт, нэгдсэн системийн асуудлууд зэрэг гол асуудлуудыг танилцуулж, санал солилцлоо.
СОР17 арга хэмжээний бэлтгэлийг хангах хүрээнд албан ёсны вэб платформ, аюулгүй байдал, логистикийн зохион байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үе шаттайгаар хэрэгжиж байгааг онцоллоо.
Албан ёсны вэб платформ нь COP17 арга хэмжээний бүх мэдээллийг нэгтгэсэн, олон улсын шаардлагад нийцсэн байхаар төлөвлөгдсөн.
Энэхүү платформ нээгдсэнээр COP17-ийн оролцогчид, зочид төлөөлөгчид болон олон нийт хөтөлбөр, бүртгэл, зохион байгуулалт зэрэг шаардлагатай мэдээллийг нэг цэгээс шуурхай, ойлгомжтой авах нөхцөл бүрдэнэ.
Түүнчлэн веб платформ нь тогтмол шинэчлэгдэж, мэдээллийн ил тод, хүртээмжтэй байдлыг хангахын зэрэгцээ COP17 арга хэмжээний мэдээллийг дотоод, гадаадын хэрэглэгчдэд нэг стандартаар хүргэх үндсэн суваг болж байгаагаараа онцлог юм.
Өнөөдрийн хурлын төгсгөлд нь дэд хороодын уялдаа холбоог сайжруулах, мэдээллийн нэгдсэн байдлыг хангах, ажлын гүйцэтгэлийг эрчимжүүлэх чиглэлээр үүрэг, чиглэлүүдийг өглөө гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
| “COPTIME 08” хурал боллоо | ||
| Үзсэн: 170 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.