Шууд Chart

УУХҮЯ: АИ-92 авто бензиний хангамж, түгээлтийн мэдээ

2021-10-25 11:04:51

ОХУ-аас Ангарскийн ГТБҮ-ийн үйлчилгээ, засварын ажил удааширснаар манай улсад нийлүүлэх АИ-92 авто бензиний нийлүүлэлт 2021 оны ес дүгээр сарын 20-ний өдрөөс багассан.
 
ОХУ-ын Роснефть НХН-ийн Ангарскийн ГТБҮ-ээс 54880 тонн, БНХАУ-ын Петрочайна интернейшнл компанийн Хөх хотын ГТБҮ-ээс 20000 тонн АИ-92 автобензин 10-р сард импортлохоор төлөвлөн ажиллаж байна. Үүнээс аравдугаар сарын 24-ний өдрийн байдлаар ОХУ-аас 12800 тонн, БНХАУ-аас 12250 тонн, нийт 25050 тонн АИ-92 автобензин импортлоод байна.
 
Ангарскийн ГТБҮ-ийн үйл ажиллагаа 10 дугаар сарын 17-ноос эхлэн тогтворжиж хоногт 17-55 вагон буюу 1000-3300 тн АИ-92 автобензины ачилтыг хийж эхлээд байна. Мөн Хөх хотын ГТБҮ-ээс 25-наас эхлэн 7700 тонн АИ-92 автобензины ачилтыг хийнэ.
 
Улаанбаатар хот болон бусад суурин газруудад АИ-92 автобензины түгээлтийг шуурхай хийж байна. Тухайлбал, 10 дугаар сарын 23-24-ний өдрүүдэд:
 
• НИК, Тэс петролеум, Шунхлай, Газ-Ойл, Ундрага Увс зэрэг ААН-үүд Говь-Алтай, Увс, Баянхонгор, Архангай, Дундговь, Өмнөговь аймгуудад 335 тонн, Зүүн 3 аймагт 150 тонн АИ-92 автобензин ачуулан түгээлтийг хийсэн.
 
• НИК, Сод монгол ХХК-нууд нь Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган, Сэлэнгэ аймагт 7 вагон цистерн буюу 420 тонн АИ-92 автобензины түгээлтийг хийж эхэлсэн.
 
Шатахууны гадаад нийлүүлэлт тогтворжиж эхэлж байгаа бөгөөд УУХҮЯ, АМГТГ болон шатахууны худалдаа эрхлэгч ААН-үүдтэй хамтран аймаг орон нутагт АИ-92 автобензины хангамж, түгээлтийг сайжруулахаар зохион байгуулан ажиллаж байна.
 
Монгол Улсын АИ-92 автобензины хоногийн дундаж хэрэглэгээ 1330 тонн, үүнээс Улаанбаатар хот-850 тонн, хангайн болон төвийн бүс-265 тонн, баруун болон зүүн бүсийн хэрэглээ 215 тонн орчим байдаг.
 
Эх сурвалж: УУХҮЯ

УУХҮЯ: АИ-92 авто бензиний хангамж, түгээлтийн мэдээ  
Үзсэн: 1509 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй