Шууд Chart

Замын-Үүд сумаас ачаа тээвэр гүйцэтгэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдийн анхааралд...

2022-01-15 10:44:40

Хилийн 0 цэг байгуулан 2022 оны нэгдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн Замын-Үүдээс Улаанбаатар хот, бусад аймаг руу барааг тээвэрлэх болсонтой холбогдуулан ачаа тээврийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуй эрхлэгчид тээврийн үнийг бодит эрсдэлд тулгуурлан тогтоох, үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх, хэт өндөр үнэ тогтоохгүй байх, ачаа тээврийн үнийг тээвэр гүйцэтгэгч нар хоорондоо үгсэн тохиролцож тогтоохгүй байхыг анхааруулж байна. 

Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг хэрэгжүүлж ажиллах, хэрэв биелүүлээгүй тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу холбогдох шийтгэл оногдуулах арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэж байна гэж ШӨХТГ-аас мэдээллээ. 


Замын-Үүд сумаас ачаа тээвэр гүйцэтгэж буй иргэн, аж ахуй эрхлэгчдийн анхааралд...   
Үзсэн: 6978 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй