Шууд Chart

Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье

2022-01-17 10:32:08

Аюулт үзэгдэл, ослын нөхцөл байдлын мэдээг ОБЕГ-аас ирүүллээ. Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна. 


ААН, байгууллагын өмчид гарсанДархан-Уул аймгийн Шарынгол сумын Санжинт багийн “Задгай”-д автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 22:04 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Шарын гол сум дахь, Гал түймэр унтраах, аврах 55 дугаар ангийн алба хаагчид 4.5 км зам туулан очиход “Шарын гол” ХХК-ийн “ROK L630” загварын өрөмийн автомашины хөдөлгүүр шатаж байсныг 21 минут ажиллаж унтраасан. 

Хувийн өмчид гарсанНийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны “Задгай”-д /Батоник/ хүнсний мухлаг шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:03 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 2.5 км зам туулан иргэн Ж-ын 3х4 метрийн хэмжээтэй мухлаг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 11:27 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчид 10 км зам туулан иргэн Ц-ын 5х7 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 50 минут ажиллаж унтраасан. 

Дорнод аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн 6 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 12:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид 1.6 км зам туулан иргэн Э-ийн 4х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 37 минут ажиллаж унтраасан. 

Нийслэлийн Багахангай дүүргийн 2 дугаар хорооны 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:00 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид 8 км зам туулан иргэн Б-ын 4 ханатай гэр шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт иргэн Б /51 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус дүүрэг дэхь Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны 33 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 15:10 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчид 6 км зам туулан иргэн Б-ын 8х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны 5 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.16-ны өдрийн 19:43 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 14 км зам туулан Г-ын 7х9 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлье   
Үзсэн: 484 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй