Шууд Chart

Бусдын биед гэмтэл учруулах гэсэн 2 хэргийг таслан зогсоов

2022-01-17 16:05:55

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Шөнийн эргүүлийн хэлтсээс гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор энэ оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 16-ны өдрүүдэд эргүүлийн үүрэг гүйцэтгэж, бусдын биед гэмтэл учруулах гэсэн 2 хэргийг таслан зогсоож, гэмт хэрэгт сэрдэгдсэн 2, шүүхийн хариуцагч 4, зөрчлийн улмаас эрэн сурвалжлагдаж байгаа 2, оршин суух газраасаа сураггүй алга болсон 1 хүнийг олж тогтоон, хууль тогтоомж зөрчсөн 34 зөрчлийг илрүүлэн шилжүүлж, 78 хүнд зөвлөн тусалжээ.

Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах зорилгоор  нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25, 42 дугаар хороодод мягмар, баасан гарагт хороо, дүүргийн ажилтнуудтай хамтран иргэдийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөвлөмж өгч хамтран ажиллаж байна.


Бусдын биед гэмтэл учруулах гэсэн 2 хэргийг таслан зогсоов  
Үзсэн: 639 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй