Шууд Chart

Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна

2026-03-24 12:29:58

Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад зориулсан гамшгаас хамгаалах сургалт, дадлагыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Энэ хүрээнд өнөөдөр нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар, нийслэлийн Биеийн тамир, спортын газар, нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газар, нийслэлийн Бизнес, инновац хөгжлийн газар, Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ, Бодлогын судалгаа, шинжилгээний төв ОНӨТҮГ, Нэгдсэн төслийн удирдлагын ОНӨТҮГ зэрэг байгууллагын 600 гаруй удирдлага, ажилтан, албан хаагч сургалтад хамрагдлаа.

Сургалтаар гамшгаас хамгаалах бэлэн байдал, төлөвлөлт, хариу арга хэмжээний зохион байгуулалт, гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга зүй, байгууллагын галын аюулгүй байдал, газар хөдлөлтийн талаарх мэдлэг, ойлголтыг олгож буй. Оролцогчид сургалтыг үр дүнтэй болсныг онцолж, гамшгаас хамгаалах мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлснээ илэрхийллээ. 


Гамшгаас хамгаалах сургалт, дадлага үргэлжилж байна  
Үзсэн: 109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй