Шууд Chart

Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ

2022-01-17 16:13:13

Энэхүү цугларалт цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд дөрвөн танхимд цахимаар болон шууд зохион байгуулагдаж байгаа бөгөөд үүний нэг нь Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа нэгтгэл, ангиудын удирдлага Төв аймгийн Зуунмод сумаас оролцож байгаа юм.

Цугларалтын эхэнд ЗХЖШ-ын орлогч дарга, бригадын генерал Ч.Цогтжаргал явагдах сургалтууд, түүний онцлогийн талаар дурдаж, энэ үед цар тахлын халдвараас сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлахыг санууллаа. ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Ганзориг цугларалтыг нээж, нийт удирдах бүрэлдэхүүнд хандаж үг хэллээ гэж Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.


Зэвсэгт хүчний удирдах бүрэлдэхүүний стратегийн цугларалт эхэллээ  
Үзсэн: 520 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй