Шууд Chart

Орон сууц мөргөсөн зам тээврийн ослыг шалгажээ

2022-01-25 08:25:45

Өчигдөр буюу 2022 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээлэл иржээ.
 
Мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийхэд тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.
 
Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.
 
Тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол, талбайд автомашинаа байрлуулахдаа аюулгүй байдлыг хангаж байхыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Орон сууц мөргөсөн зам тээврийн ослыг шалгажээ   
Үзсэн: 1402 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй