Шууд Chart

Э.Түвшин: Яндангийн хамгаалалт хийхийг зөвлөж байна

2022-01-26 10:34:45

Нийслэлийн хэмжээнд гарч буй объектын гал түймрийн шалтгаан нөхцөл, тэдгээрээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар НОБГ-ын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахмад Э.Түвшингээс тодрууллаа. 

-Хүйтний болон галлагааны улиралд объектын гал түймрийн дуудлага ихсэх хандлагатай байдаг. Иргэдэд гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгнө үү?

-Хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой объектын гал түймрийн дуудлага эрс нэмэгддэг.

Иймд иргэд аж ахуйн нэгж байгууллагууд галын аюулгүй байдлаа хангаж сонор сэрэмжтэй байх, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй гэр байшинд орхихгүй байхыг нийт иргэддээ онцгойлон анхааруулан сэрэмжлүүлж байна.

-Гал гарч буй түгээмэл шалтгаан нь юу байна?

 Хамгийн түгээмэл шалтгаан нь:

-Яндангийн цонолт

-Цахилгааны холболт угсралт

-Ил гал

Эдгээр гурван төрлийн шалтгаан хамгийн түгээмэл байна.

-Дээр дурдсан шалтгаан нөхцөлөөс урьдчилан сэргийлэх талаар юуг анхаарах нь зүйтэй вэ?

-Иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд:

-Пийшин зуухны аюулгүй байдлаа хангах /Дээврийн хөндий рүү орсон яндангийн хэсгийг өндөр дулаанаас үүсэх төөнөлтөөс хамгаалсан төмөр хамгаалалтыг  хийх,

-Цахилгааны холболт, угсралт, цахилгаан хэрэгслийн аюулгүй байдлаа хангах /Мэргэжлийн хүмүүсээр холболт угсралтыг хийлгэх, цахилгааны хэт ачааллыг тооцож байх/

-Хараа хяналтгүй ил гал гаргахгүй байхыг сэрэмжлүүлэн зөвлөж байна.

Эх сурвалж: НОБГ


Э.Түвшин: Яндангийн хамгаалалт хийхийг зөвлөж байна  
Үзсэн: 460 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй