Шууд Chart

Зүүн бүсийн төвийн удирдлагууд сургалтад хамрагдаж байна

2022-05-18 16:36:11

Онцгой байдлын ерөнхий газраас “Дэлхийн Зөн Монгол” ОУБ-тай хамтран АНУ-ын олон улсын хамтын ажиллагааны хүмүүнлэгийн тусламж үзүүлэх товчооны санхүүжилтээр “Гамшигт тэсвэртэй орон нутаг” төслийг хэрэгжүүлж байна.

Төслийн хүрээнд “Бүсийн төвийн удирдах бүрэлдэхүүний гамшиг, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдэвт сургалтыг Зүүн бүсийн төв-Дорнод аймагт зохион байгуулж байгаа юм.

ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан ажлыг хэсэг удирдан явуулж байгаа тус сургалтад аймгийн Онцгой комиссын гишүүд хамрагдаж байна.

Сургалтаар гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд бүсийн төв шуурхай хариу арга хэмжээ авах, ослын үеийн удирдлагын системийг нэвтрүүлэх, гамшгийн үед олон улсад дагаж мөрддөг баримт бичгүүдийн талаар ойлголт өгч, гамшигтай тэмцэх бэлэн байдлыг хангуулах, нэрвэгдэсдэд анхны тусламж үзүүлэх үйл ажиллагаанд Онцгой комиссын гишүүдийг сургаж, дадлагажуулна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


Зүүн бүсийн төвийн удирдлагууд сургалтад хамрагдаж байна  
Үзсэн: 373 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй