Шууд Chart

"Найрамдал" зуслан зургаадугаар сарын 3-наас хүүхдүүдээ хүлээж авч эхэлнэ

2022-05-23 11:32:49

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа өнгөрсөн амралтын өдрүүдэд "Найрамдал", "Нарс", "Жавхлант", "Нарлаг", "Анар" зусланд ажиллалаа.
 
Хүүхдүүдээ хүлээж авах бэлтгэл ажлын явц, орчин нөхцөлтэй нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг нь сонслоо.
 
"Найрамдал" зуслан зургаадугаар сарын 3-наас хүүхдүүдээ хүлээж авч эхэлнэ. Засвар тохижилт, бүтээн байгуулалтын ажлууд нь төсвийн хүндрэлээс үүдэж цаг алдаж бас жил өнжсөн асуудлууд энэ зусланд бий. Дулаан хангамж, усан спорт цогцолборын бүтээн байгуулалт, байрны засвар үйлчилгээ гэх мэт асуудлаар зуслангийн удирдлагууд болон гүйцэтгэгч компанийн төлөөллүүдтэй уулзаж, гарц шийдлийг ярилцлаа.
 
Хувийн хэвшлийн зуслангуудад тулгамдаж буй нийтлэг асуудал нь газрын төлбөр. Газрын төлбөр өндөр байгаа нь санхүүгийн хувьд том ачаалал үүсгэдэг гэдгийг зуслангийн үйл ажиллагаа эрхлэгчид ярьж байна. Мөн төрийн байгууллагын зарим алба хаагчдын хүнд суртал үйл ажиллаанд нь нөлөөлдөг гэдгийг хэллээ.
 
Улсын хэмжээнд 56 зуслан бүртгэлтэй байдгаас 23 нь орон нутагт, 33 нь Улаанбаатар хотын ойр орчинд байна гэж ХНХЯ-наас мэдээллээ. 
 

"Найрамдал" зуслан зургаадугаар сарын 3-наас хүүхдүүдээ хүлээж авч эхэлнэ  
Үзсэн: 1353 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй