Шууд Chart

Маргааш Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд мод тарина

2022-05-24 17:44:31

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн нэгдэж, “Нэг сая мод” тарих уриалгыг дэвшүүлэн хаврын улиралд мод тарих ажлыг улс орон даяар зохион байгуулан “Байгалиа бүтээе” нөлөөллийн аяныг улсын хэмжээнд амжилттай зохион байгуулж байна.

Тус аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газар, “Монголын бартаат замын Авто спортын холбоо” энэ сарын 17-нд Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд улиас, шинэс зэрэг 100 гаруй ширхэг мод тарьсан билээ. Тэгвэл Цагдаагийн ерөнхий газар, Монголын мэргэжлийн автомашин сонирхогчдын холбоо хамтран маргааш буюу энэ сарын 25-ны 12:00 цагт Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд мод тарих ажил зохион байгуулахаар болжээ.

Ташрамд дуулгахад,


Маргааш Сэлбийн ам “Багабаян”-д байрлах төгөлд мод тарина  
Үзсэн: 537 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй